ГАМШИГ

 

Улс орон бүр өөрийн онцлогт тохируулан ГАМШИГ гэдэг ойлголтыг өөр өөрөөр тодорхойлдог боловч ерөнхийдөө
Нэрвэгдсэн хүн ам,улс орон дан ганц өөрийн нөөц хүч хөрөнгөөр хор уршгийг нь арилгах боломжгүй ,хүн ам,материаллаг баялаг,хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулж ,нийгмийн хэвийн амьдралыг удаан хугацаагаар алдагдуулсан үзэгдэл гэж тодорхойлдог.


АЮУЛ гэдэг нь гамшиг болохуйц хэмжээнд хүний амь нас,эд хөрөнгө эсвэл үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа байгалийн буюу хүний зохисгүй үйл ажиллагаатай холбоотой ховор тохиолдох эсвэл ноцтой үйл явдлыг хэлнэ.
ГАМШИГ=АЮУЛТ ҮЗЭГДЭЛ+ЭМЗЭГ БАЙДАЛ
Ж:тодорхой бүлэг хүмүүс ширүүн,догшин гол мөрний нөлөөнд эсвэл галт уулын дэлбэрэлт,газар хөдлөлтөнд өртөх эмзэг газар суурьшснаас гамшиг бий болно.Харин үер,галт уул дэлбэрэх,газар хөдлөх зэрэг нь өөрсдөө гамшиг биш юм.
Өөрөөр хэлбэл хүн ам суурьшаагүй эзэнгүй газар болсон үер,галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг нь байгалийн үзэгдэл болохоос гамшиг биш юм.
Гамшгийн хор уршигт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс
• Ядуурал
• Хүн амын өсөлт
• Хотжилт
• Шилжилт хөдөлгөөн
• Хүрээлэн буй орчны доройтол
• Мэдээлэл,сурталчилгаа дутагдалтай байх
• Дайн ба иргэний мөргөлдөөн гм

 

Гамшиг нь
1.нийгмийн хөгжлийг сааруулах,мөхөөх
Ж:дэд бүтэц үерийн улмаас сүйтгэгдэх
2. нийгмийн хөгжлийг түргэтгэх нөлөө үзүүлдэг бол
Ж:газар хөдлөлтөөр сүйрсэн орон байраа өөрсдөө дахин барих нь хүн амд шинэ дадлага олгож,олон нийтийн өөрсдийн хүчинд итгэх итгэлийг бэхжүүлдэг.
Хөгжил нь
1.гамшгийг ------нэмэгдүүлэх
Ж: МАА-г ихээр хөгжүүлэх нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж улмаар газрын шимийг муутгаж,цөлжилтийг нэмэгдүүлэн өлсгөлөнд нэрвэгдэх эмзэг байдлыг ихэсгэнэ.
2 гамшгийг ------бууруулах нөлөө үзүүлж болно.
Ж: барилгын дүрэм журмын дагуу хүчтэй салхийг тэсвэрлэхээр төлөвлөгдөн баригдсан барилгууд нь дараагийн хар салхийг хохирол багатай давах болно.
Хүний нийгмийн хөгжлийн түүх нь гамшиг,ослын аюултай салшгүй холбоотой явж ирсэн.Томоохон хэмжээний гамшиг нь улс төр,эдийн засгийн системийг эвдэлж,хүн-байгаль,хүн-техник,хүмүүс хоорондын харилцааг эргэн харахад хүргэх тохиолдол бий.
Гамшгийг ерөнхийд нь
--байгалийн гаралтай гамшиг
\газар хөдлөлт,үер,цунами,ураган,салхи,ган,зуд,галт уул дэлбэрэх гм\
--техникийн холбогдолтой осол \ТХО\
\хорт бодис алдагдах,үйлдвэрийн осол гм\
--халдварт өвчин
\шүлхий,гахайн ханиад,боом гм\
--нийгмийн шинж чанар бүхий гамшиг
\зэвсэгт мөргөлдөөн,алан хядах ажиллагаа гм\
Тухайн улс оронд нэг төрлийн гамшиг үүсэж тэр нь өөр аюул үүсгэх улмаар гамшигт хүргэх нь цөөнгүй.Ж:ган гачигийн улмаас өлсгөлөн болж,тэр нь цаашлаад хүн амыг нүүн дайжихад хүргэдэг иргэний мөргөлдөөнийг үүсгэж болно.Мөн үерийн улмаас хүмүүс олон улсын хил дамнан дүрвэснээс дүрвэгсэд болон орон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэн гм.
Иймэрхүү хавсарсан гамшгууд нь дэс дараалан тохиолдох албагүй бөгөөд нэгэн зэрэг тохиолдож болно
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх,хор уршгийг нь арилгах,хүн ам,газар нутгаа хамгаалах зорилгоор гамшгаас хамгаалах нэгдсэн систем байгуулах шаардлагатай бөгөөд үүнийг боловсронгуй болгох үйл ажиллагаа байнга явагдаж байдаг.
Гамшгаас хамгаалах \ГХ\нэгдсэн системийн тогтолцоо нь
-Хүн ам,газар нутгаа гамшгийн аюулаас хамгаалах
- Гамшгаас хамгаалах удирдлага, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Гамшгийн мэдээ,мэдээлэл цуглуулах,боловсруулах
- Хүн амыг ГХ үйл ажиллагаанд сургах
- Гамшгийн нийгэм эдийн засгийн хор уршгийг шинжлэх,дүгнэх
-ГХ материал-санхүүгийн нөөц бүрдүүлэх
-Гамшгийн улмаас нэрвэгдсэн хүн амын нийгмийн хамгаалалын арга хэмжээг
хэрэгжүүлэх,хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулах
-ГХ салбарт гадаад улс орнуудтай хамтын ажиллагаа тогтоох
зэрэг үүргийг гүйцэтгэх бөгөөд
Гамшгаас хамгаалах \ГХ\нэгдсэн системийн тогтолцооны үндсэн зорилт нь
Засгийн газар,яам тусгай газар,агентлагууд, орон нутгийн удирдлага,ААНБ,тэдгээрийн хүч хэрэгслийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх,авран хамгаалах,хор уршгийг нь арилгах арга хэмжээнд нэгтгэх,хүн ам,мал амьтан,хүрээлэн буй орчин,эд хөрөнгийг хамгаалахад оршино.
УИХ
----Байгаль орчныг хамгаалах тухай
----"Ой хээрийг түймрээс хамгаалах тухай"
----"Галын аюулгүй байдлын тухай"
----Химийн хорт болон аюулт бодисын тухай \2006-05-25\
----Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын тухай ...
----Аюултай хог хаягдлын тухай гм
хуулиудыг батлан гаргасан.

Гамшиг тохиолдсон үед хэрэгжүүлэхэд нөлөөлөх нийтлэг хүчин зүйл
• Бэлэн байдлын төлөвлөгөөний бодит байдал
• Гамшгийн цар хэмжээ,аюулын зэрэг
• Эрт зарлан мэдээлэл явуулах боломж
• Урьдчилан сэргийлэх арга хэмжээ,бэлтгэгдсэн байдал
• Тасралтгүй найдвартай ажиллагаа явуулах чадвар
• Хор уршгийг арилгах арга хэмжээг зөв тодорхойлох
Гамшиг тохиолдсон үед хэрэгжүүлэх гол арга хэмжээ
• Гамшгийн голомтыг хязгаарлах,таслан зогсоох
• Үүссэн хүнд нөхцөл байдлыг арилгах
• Амьдралын чухал хэрэгцээг хангах системийг сэргээх
• Цаашид үргэлжлэх аюул хохирлыг багасгах
• Сэргээн босгох арга хэмжээний үндсийг тавих
Нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
• Аврах ажлыг зохион байгуулах
• Нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх,эмчлэх
• Түр орогнох орон байраар хангах
• Ундны ус,хоол хүнсээр хангах
• Холбоо,эрчим хүчээр хангах
• Эрүүл мэнд,ариун цэврийн хяналт тогтоох
• Нийгмийн дэг журам сахиулах,аюулгүй байдлыг хангах
• Голомтонд байгаа хүмүүсийг амьдрах нөхцлөөр хангах
• Зам гарц гаргах,нүүлгэн шилжүүлэх
• Нэрвэгдсэн хүн амд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
• Олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийг хүргэх,хуваарилах
• МА-ийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар


ГАМШГИЙН ҮЕИЙН УДИРДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ
• Удирдах бүрэлдхүүний хомсдол
• Эрүүл мэндийн хохирол
• Гамшигтай тэмцэх ажлын шинж чанар,багтаамж
• Сэтгэл зүйн бэлтгэл дутагдах
• ªөрсдөө осол аюулд өртөх

Гамшгийн үед òóõàéí áàéãóóëëàãûí ìýðãýæëèéí àíãèä тавигдах шаардлага
• ГХ мэргэжлийн анги\МА\ нь богино хугацаанд бэлэн байдалд шилжих,үүрэг гүйцэтгэх чадвартай байх
• үүрэг гүйцэтгэх чадварыг цаг тухайд нь нөхөн сэргээж,хэвийн байдалд байлгах
• эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах ажлыг түргэн хугацаанд тасралтгүй явуулах
• эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах ажилд шаардагдах бүх төрлийн хангалтаар найдвартай хангах
ГАМШГИЙН ҮЕИЙН УДИРДЛАГА
• эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах ажлыг явуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахих
• цагийн байдлын ямарч үед өөрийн алба,мэргэжлийн ангийг тасралтгүй удирдлагаар хангах
• эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах ажлыг хэрэгжүүлэхдээ ГХ МА-ийн харилцан ажиллагааг сайн зохион байгуулах
Гамшгийн удирдлагын үр дүн
• тодорхой баримтлах бодлого дутагдах
• зохион байгуулалт дутагдах
• төлөвлөлтийг буруу хийх
• зарлан мэдээллийг цаг хугацаанд нь явуулахгүй байх
• хүнд нөхцөл,хямралт байдал үүсэх
• аврах,хор уршгийг арилгах үед харилцан ажиллагааг муу зохицуулах
• хэвлэл,мэдээллийн хэрэгслүүд

Гамшгийн голомтонд эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах,хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээний үед харилцан ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь албадын дарга,штабын үндсэн үүрэг мөн.

Харилцан ажиллагааг зохион байгуулах зорилго
• эрэн хайх,аврах,хор уршгийг арилгах ажилд оролцогч байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах
• хүчин чадлыг бүрэн ашиглах
• үүрэг,даалгаврыг биелүүлэхэд ямар нэгэн алдаа гаргахгүй байх
• МА-н үүргийн давхардлыг арилгах
• үнэн зөв,бодит мэдээллийг шуурхай солилцох
Харилцан ажиллагааны үед дараахь арга хэмжээг зохион байгуулна.
• Гамшгийн голомт руу хөдөлгөөн үйлдэх,гал түймэр,хордолт,халдварлалтын бүс,нуранги болон бусад саадыг гатлах журам
• Эхлэх болон тохируулах заагийг өнгөрөх журам
• Нурангид зам гарц гаргах,гал түймрийг таслан хязгаарлах,унтраах,аваар осолгүй болгох,нэрвэгдэгчийг гаргах,эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг бусад ажлыг гүйцэтгэх журам
• Өөрийн болон хүч нэмэгдүүлсэн ангиудын харилцан ажиллагааг зохицуулах удирдлагын байрууд
• Холбоо зохион байгуулах,мэдээлэл солилцох журам
Сэрэмжлүүлэх болон зарлан мэдээллийн дохионууд,түүгээр ажиллах журам

Харилцан ажиллагаа нь дараахь зүйлүүдээр хэрэгжинэ.
• ГХ албадын дарга,штабууд цагийн байдал,өөрийн ангийн үүргийг мэдсэнээр
• МА-иуд тавигдсан үүргийг цаг хугацаанд нь биелүүлснээр
• Өөрийн болон харилцан ажиллаж буй ангиудтай найдвартай холбоо тогтоосноор
• Сэрэмжлүүлэх болон зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг нийт бүрэлдхүүн сайн мэдсэнээр
• Гамшгийн голомтонд ажиллаж буй албадын дарга нар цагийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцсноор
Гамшиг ослын аюулд нэрвэгдсэн хүн амын амьдралын үйл ажиллагааг хангах нь
Гамшиг ослын үед гэмтэл бэртэл авах,сэтгэл санааны хямралд орох,орон байргүй болох, ус,хүнс ,эм хомсдох,дутагдах зэрэг шалтгаанаас халдварт өвчин дэгдэх зэрэг аюул үүсэж болно.
Гамшгийн бүсэд хүн амыг аврах,гамшгийн үр дагаврыг бууруулахын тулд
• Хүн амыг нүүлгэн шилжүүлэх,тараан байрлуулах
• Гамшгийн голомтонд түр байр,сууц байгуулах
• Хоол хүнс,дулаан цахилгаанаар хангах,эмнэлгийн тусламж үзүүлэх
• Эрүүл ахуй,ариутгалын арга хэмжээ авах гм
Нүүлгэн шилжүүлэлт гэж хүн амыг аюултай бүсээс зохион байгуулалттайгаар аюулгүй бэлтгэгдсэн газар шилжүүлэн байрлуулахыг хэлнэ.Цаг хугацаанаас хамаарч
---урьдчилсан
---хойшлуулашгүй гэж ангилж болн


Манай улсын хувьд голлон тохиолддог гамшгуудын хувьд гэвэл
-ган,зуд,хүчтэй салхи,шуурга зэрэг цаг агаарын холбогдолтой гамшиг,цөлжилт,ой хээрийн түймэр,хүн малын гоц халдварт өвчинүүд,газар хөдлөлт,үер,үйлдвэрийн осол зэргийг нэрлэж болно.

 

 

 

 

 

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. MAX-1 (зочин) | 2011-05-10 11:47:10
Bagshaa huuli ni haana bgaan be ain kekek goe blog bna MAX-1 Dariimaa SAranzaya

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.